Чингис Хааныг үзэх гэж жуулчид Өвөр Монголд очдог

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Чингис Хаанаар бахархаж, Чингис Хаан биднийх гэж омогших дуртай Монголд үнэндээ Чингис Хааныг үзэх гэж жуулчид ирдэггүй нь гашуун ч гэлээ үнэн үг.

Тээр жил Цонжин Болдог орох зам зам биш там байхад Японоос ирсэн нэгэн өвөө тэндэх Чингис Хааны цогцолбор дээр ирчихээд ихэр татан уйлж, би ийм юм үзэх гэж тэр холоос өчнөөн зардал болж, басхүү Улаанбаатараас там болсон замаар сэгсчүүлж ирлээ хэмээн бөөн хэл ам болж авчирсан газар нь арга буюу гаргасан зардлыг нь буцаан олгоод нутаг буцааж байсан.

Энэ мэт энд тэнд очсон жуулчид балгас үзэх гэж өчнөөн км газар сэгсчүүллээ хайран мөнгө гэж халаглацгаадаг. Үнэндээ Чингис Хааныг үзэх гэж жуулчид Монголд биш Өвөр Монголд очдог.

Тэнд Чингис Хааны маш олон дурсгалт газар байдаг бөгөөд үзэж харах юм ч зөндөө. Тиймдээ ч жил бүр Чингис Хаанаар Монголоос олон жуулчин хүлээж авдаг нь нууц биш. Өвөр Монголд Чингис Хааныг үзэх гэж олон улсын нэгдсэн аяллын баг 45 хоногийн хугацаатай очдог байх жишээтэй.

Саяхан Өвөр Монголоос хөөгдсөн Британийн жуулчдын асуудал нэлээд шуугиан тарьсан. Хамт явсан өөр орны жуулчдад Чингис Хааны тухай кино үзүүлсэндээ буруудаж терроризмыг сурталчлаа хэмээн хөөгдсөн тэдний буруу үнэндээ байгаагүй.

Гэхдээ энэ асуудлаас илүүтэй Британийн 9 жуулчин, Өмнөд Африкийн 10 жуулчин, Энэтхэгийн 1 жуулчнаас бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг Өвөр Монголд Чингис Хааны бүх дурсгалт газруудыг үзэх гэж 45 хоногийн хугацаатай ирсэн гэдгээ хэлсэн юм. Энэ бол Чингисийг үзэх гэж Өвөр Монголд очиж буй олон аяллын багийн зөвхөн нэг хэсэг. Харин манайд Чингис Хааныг үзэхэд 4-5 өдөр ч ихэддэг билээ.    

Э.Төгс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.72.246.106) 2015 оны 08 сарын 04

Монголд ирээд үзэх зүйл болон цаг заваа аятайхан өнгөрүүлэх газар багатай ихэнх нь баар караоке пааб

0  |  0
Top