Өвөр Монголд 6 хүн мөндөрт цохиулж амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 06

Манайтай хил залгаа оршдог Өвөр Монголд хүчтэй аадар бороо орсны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирчээ. Гэхдээ дээрх аадрын үеэр мөндөр бууснаас 6 хүн амь үрэгдэж, 43 мянган хүн гэмтэж бэртсэн талаар “Чайна Ньюс” мэдээллээ. Орон нутгийн эрх баригчид аадрын улмаас гамшиг болсон бүс нутгаас 200 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн мөндөр 8 га гаруй тариаланг үгүй хийсэн гэжээ. Үүний 3 орчим га нь үр тарианы тариалан байсан аж. Одоогийн байдлаар Өвөр Монголд аврах үйл ажиллагаа явуулж тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүрч ажиллаж байгаа аж. Албаныхны тогтоосноор, Өвөр Монголд хамгийн багадаа 10 сая ам.долларын хохирол учирсан байна.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top