Монгол эмэгтэйн аминд хүрсэн этгээдэд 23 жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 06

Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн 46 настай С бусдад хорлогдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл мөнгөнөөс болж хүний амь хөнөөсөн этгээдийг шуурхай илрүүлэн баривчилсан байдаг.

Талийгаач Эрээнд Орифлэймийн бараа зарж байнга очдог байсан бөгөөд тухайн үед мөн бараагаа зарахаар очоод өвөрмонгол иргэний мөнгөний маргаанаас болж хөнөөгдсөн гэх мэдээллийг тус газраас өгч байсан юм.

Гэхдээ Монгол Улсын иргэний амийг бүрэлгэсэн этгээд БНХАУ-ын харьяат болох нь тогтоогдсон ч өвөрмонгол, хятад үндэстний аль нь болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Ямартай ч хүний амийг санаатайгаар бүрэлгэсэн гэмт этгээдэд чанга дэглэмтэй хорих ангид 23 жилийн хорих ял оноосон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naraa(27.123.214.120) 2015 оны 08 сарын 10

SHUUD TSAATSLAACH HVNII AMI NAS ALTNAAS VNTE SHD

0  |  0
Top