Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 07

Өнөөдөр УИХ болон байнгын хороодоор дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

 

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

14.00 цагаас:

Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (112.72.13.226) 2015 оны 08 сарын 08

Haalttai heleltsehees tatgalzdag boloosoi

0  |  0
Top