Хүүхэмсэг эрчүүд урвагч, хулчгар байдгийг тогтоов

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 10

Оросын нэгэн сайтад “Дайн болбол Сөүлийн оршин суугчид эх орноо орхин гарна” хэмээх гарчигтай нэгэн сонирхолтой судалгааны мэдээ ийм нэгэн зурагтайгаар тавигдсан байна. Сүүлийн үед манайхны шүтэх болсон Өмнөд Солонгост саяхны нэг өдөр судалгаа явуулж, иргэд, тэр дундаа эрчүүдийнхээ үзэл бодлыг сонсчээ.

“Дайн болбол яах уу” гэсэн санал асуулгад оролцогч 10 хүн тутмын 4 нь бодох санах юмгүй шууд улсаа орхин гарч өөр орон уруу дүрвэнэ гэж хариулжээ. Энэхүү судалгааг Өмнөд Солонгосын Засгийн газар санаачлан зохион байгуулсан бөгөөд улсынхаа өнцөг булан бүрээс таамгаар сонгож оролцуулсан хүмүүсийн 60 гаруй хувь нь Сөүлийн иргэд аж.

“Хэрвээ Солонгосын хойгт шинэ дайн дэгдвэл яах вэ” гэсэн асуултад оролцогчдын 10 хүн тутмын 4 нь шууд зугтана гэж урвагч, хулчгар байдлаа харуулсан бол үлдсэн 6 хүний 5 нь юу хийхээ мэдэхгүй байна хэмээн хэлжээ.  

Янз бүрийн насны төлөөллүүдийг оролцуулсан 10 мянган хүнийг хамруулсан томоохон хэмжээний энэхүү судалгаанд оролцогчдын ихэнх нь дайн болбол аюулгүй газар луу зугтана, эх орноо орхин гарна, юу хийхээ мэдэхгүй байна гэж хэлсэн бол ердөө 11,6 хувь нь зэвсэг барин эх орноо хамгаална гэж хэлжээ.

Ямартай ч, өмнөд хөршөө байнга шахуу заналхийлдэг Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Ун хамгийн сүүлийн мэдэгдэлдээ “Бид АНУ, Өмнөд Солонгостой дайн хийхэд бэлдэж байна” хэмээн хэлсэн юм.

Э.Төгс   

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аймар баатар(202.131.234.42) 2015 оны 08 сарын 14

тэгээд монголдоо баатар сүрээ үзүүлээд л байж байгаач, юунд тэр хүүхэнцэрүүддээ очиж зарцлагдана вэ.

0  |  0
durarara(202.126.89.199) 2015 оны 08 сарын 11

Бусад улс орон тэр улсын тэр хотыг эзлэв гээд ярьж байхад солонгосчууд өөрийн улсынхаа тэр буланг алдав тэр буланг буцааж авав гээд явж байсан улс л дөө

0  |  0
asdf(112.72.13.167) 2015 оны 08 сарын 11

Солонгос буюу Корёо эртнээс түүхэндээ дайн тулаанч байгаагүй. Монголчууд ташуур сэлэмээ, Оросууд хадуур сүхээ аваад гардан байлдаанд орчих цөстэй улс даа харинч

0  |  0
Zochin(103.26.193.118) 2015 оны 08 сарын 11

Ooriin tolgoi deerh temeeg haraagui baij busdiin tolgoi deerh ovsiig harav. Orovdoltei yumaa

0  |  0
byambaa(178.48.164.34) 2015 оны 08 сарын 10

:-q

0  |  0
bimbii(178.48.164.34) 2015 оны 08 сарын 10

Minii bodloor ene n neg propaganda bichig bn orosz zasgiin gazar odoo ch socialista nartai simpatikatai bna hoid Solongos yamar negen dain zarlaval orosuudaas nuuc demjleg avna

0  |  0
яяя(202.179.29.189) 2015 оны 08 сарын 10

Угаасаа солонгосууд хэзээ нээх дайнд ялж байсын. дээр үеийн киног нь хараад байхад ноёдууд нь юмаа аваад л зугтаагаад байдаг биз дээ. тэгээд ч НҮБ-ын тайлан дээр 2075 гэхэд солонгос үндэстэн устана гэж гарсан талаар бичсэн байсан ш дээ

0  |  0
Mongol zaluu(112.72.13.113) 2015 оны 08 сарын 10

Garchig ni aguulgataigaa taarakhgui bn daa

0  |  0
Top