Өршөөлийн тухай хуулийг хаалттай хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 11

Өнөөдөр үдээс өмнө Төрийн ордонд УИХ-ын Хуульзүйн байнгын хороо хуралдаж, Өршөөлийн тухай хуулийн төслийн /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийх юм. Харин үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах бөгөөд мөн л Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхээр тов гарчээ.

Харин Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батлах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top