10 тэрбумыг хулгайлвал төрийн ордонд, 10 мянгыг хулгайлвал “ганц худагт” хууль

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 14

АН-ынхан шөнө дөл болтол хаалттай хуралдан байж эдийн засгийн өршөөлийн хууль гэгч дэлхийд хаана ч байхгүй зүйл, заалттай хууль яаран сандран батлаад хэд хонолоо. Энэ хугацаанд 10 гаруй тэрбумаар нь идсэн АН-ын тодотголтой шоронд хоригдож буй нөхдүүд өршөөгдөж, басхүү ял эдлэхээр шалгагдаж байсан дарга нарын хэргүүд хэрэгсэхгүй болов.

Ямар сайндаа авлигын загалмайлсан эцэг гэгдэж байсан экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт эх орондоо ирэв. Авлигын хэргээр шалгагдаж, дахин шоронд суухаас эмээсэндээ харийн оронд бүгж байсан тэрбээр шинэ хуулиар өршөөгдөж, бүр цаашлаад АН-ынхантай хэлэлцэж хүчээ өргөхөөр болов. Анх түүнийг АН-ынхан л шийтгэж байсныг ард түмэн мартаагүй. Эрүүл мэнд, сэтгэл санаанд нь нөхөж баршгүй хохирол учруулсан АН-ынхан адаг сүүлд нь Н.Энхбаяраас тусламж ирсэн нь энэ бололтой. Ээлжит бус чуулган зарлаж яаран сандран эдийн засгийн өршөөлийн хууль баталсан нь ийм санаатай байжээ гэж одоо МАН-ынхан дүгнэж сууна. Ийм хуулиар 10 байтугай тэрбумаар нь идсэн нөхдүүдийг ил цагаанаар өршөөхөөр болов. Угаасаа 10 тэрбумаар нь идээд ч ял эдлэлгүй мултардаг манайд дээрх хуулийг дүгнэвэл “Авлига ав. Ах нь арыг нь даая” хэмээн ойлгож болно.

Хэдхэн жилийн өмнө идэх хоолгүй өлбөрч буй үр хүүхдээ өрөвдсөндөө 10 мянган төгрөг хулгайлсан А хэмээх эмэгтэйд 10 жилийн хорих ял оноож явсан манай төрийн түшээдэд одоо тэрбум ч багаддаг болсныг танил бизнесмэнүүд ярьсан удаатай. Саяхан л саяар ярьдаг байсан АН-ынхан одоо тэрбум, тэрбумаар нь ярьж, 500 саяыг нь голж “саяар ярьдаг яасан жижиг гар вэ” хэмээсэн аж. Энэ янзаараа удахгүй их наядаар ярьдаг болох юм байна гэсэн прогнозыг бизнесмэнүүд хийсэн юм. Угаасаа ихэнх эгэл жирийн ардын тоолж чадах нь битгий хэл зүүдэндээ ч харж байгаагүй их мөнгийг хураасан билээ. Юутай ч, АН-ынхан 10 тэрбумыг хулгайлвал төрийн ордонд, 10 мянгыг хулгайлвал “ганц худагт” гэдэг ард түмний явган шогийг албан ёсоор хууль болгон ажиллалаа.    

Э.Төгс

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
n(202.179.11.62) 2015 оны 08 сарын 18

Unen shu de

0  |  0
zorig(103.229.121.3) 2015 оны 08 сарын 16

Darhani tumurlugin uildver huvid ochood buh ajilchid n ajilgui bolood solongost ochood balarch bainaa

0  |  0
zorig(103.229.121.3) 2015 оны 08 сарын 16

Darhani tumurlugin uildver huvid ochood buh ajilchid n ajilgui bolood solongost ochood balarch bainaa

0  |  0
Erka(122.201.31.175) 2015 оны 08 сарын 16

A rd tvmen dendvv noomoi

0  |  0
Эмгэн(150.129.142.50) 2015 оны 08 сарын 16

Гарчиг нь яг онож. Төрийн томчууд ч ичиж айхаа аль хэдийнээ болиод уусан идс эн хөрөнгөөрөө өрсөлддөг болсон. Бизнисийн түүхийг нь харахаар цэвэр улсын хөрөнгийг хүмүүсийн хувьчиллын тасалбарыг дээрэмдэж өөрийн болгосон бдаг. Тэд нартаа ноогдол ашиг нтр бол өгөх ч үгүй, хувьцааг нь өөрсдийнх нь зөвшөөрөлгүй авсан шүү дээ. Үнэндээ ард түмний өмч ингэж луйварчдын гарт очсноор тэд нар тэрбум тэрбумтай болсон.Жирийн би гэхэд Спирт бал бурмын хувьцаатай байсан, ашигаа авах гээд очиход өөр хүний мэдлийн болсон байх жишээний. Ингээд хувьцаа ч үгүй хоцорсон. Хөөцөлдөөд ч нэмэргүй юм билээ.

0  |  0
gomo monhoo(150.129.142.215) 2015 оны 08 сарын 15

Төмөр замын гурван угсармалын гомо мөнхжаргал гэж хогийн хулгайч чи байрныхаа банди нарыг оролдож байранд шившгээ хутгаад одоо нархан хотхонд зугатаж очоод нархан хотхоны банди нарыг оролдохоо боль. Муу ижил хүйстэн

0  |  0
gomo monhoo(150.129.142.215) 2015 оны 08 сарын 15

Төмөр замын гурван угсармалын гомо мөнхжаргал гэж хогийн хулгайч чи байрныхаа банди нарыг оролдож байранд шившгээ хутгаад одоо нархан хотхонд зугатаж очоод нархан хотхоны банди нарыг оролдохоо боль. Муу ижил хүйстэн

0  |  0
болд(43.242.243.221) 2015 оны 08 сарын 14

Ардчилсан Намынханд Монголын ард түмний амьдрал ямар байх нь ер хамаагүй юм байна. Эд нарт бидний мөнгийг хэдхэн авилгачдын гарт үрэн таран хийлгэхийг хэн зөвшөөрсөн юм. Арай дэндэж байна шүү. Гадаадад бол ийм хууль гаргах гэж байгааг мэдэнгүүтээ л ард түмэн нь гудамжиндаа гарч жагсдаг. Харин Монголчууд бид дэндүү тайван амгалан юм даа.

0  |  0
maart(46.173.194.171) 2015 оны 08 сарын 14

Ene niigem chin ardchilal,shudraga es gesen khayg zuusen khulgaichuudiin niigem shuu dee.kapitalizm gedeg chin iim goy nertei shudraga bus niigem,tiim uchraas gomdol,kharuusaliin khereg baikhgui chadakh bukhneeree khulgai khiij,luivardaj amidarsan n khojdog niigem...

0  |  0
yostoi unen(91.183.239.238) 2015 оны 08 сарын 14

unuudriin baidlaar bol tiim bolood baina.herev ene huuli batlagdval avilgal ch avna ulsyn hurungiig ch idne. yadag um hed honog uhehnee geed l ulsgulung udryn tsagaar zarlachihaad shundoo sain idej namiin nuhduuded zahia bichij suuj baigaad bayajaad garaad irne shuu dee.

0  |  0
батка(202.72.245.122) 2015 оны 08 сарын 14

Энэ бол завхрал

0  |  0
Top