Балга ус алтнаас үнэтэй болох цагт

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 18

Энэ зун олон жилийн дунджаас илүү халж байгаа билээ. Олон улсын цаг уурчдын тогтоосноор энэ жил дэлхий 0,5-2 хэмээр илүү халж байгаа бөгөөд Монгол төдийгүй АНУ-д ч урьдынхаас дунджаар 1 хэмээр илүү халж байна.

Ганцхан хэмээр дулаарахад л дэлхийн эдийн засагт асар их хохирол учирдагийн адилаар энэ зун Монгол Улс ургацынхаа 80 хувийг алдаж гурилын үнэ өсч, цаашид ч өсч бүр хомсдолд орох хэмжээнд тулав. Тэгвэл ургацаас гадна усны асуудал АНУ-д тулгарчээ. Их халж байгаагаас АНУ-д гол, ус ширгэж томоохон хотуудыг хангадаг ундны цэвэр ус ширгэх аюул тулгарчээ. АНУ-ын хамгийн олон хүн амтай Калифорни муж, тэр дундаа Лос-Анжелес хотын иргэдийг ундны цэвэр усаар хангадаг далан ширгэж эхэлжээ.

Тиймээс усыг хамгаалахын тулд шинэ арга сэдэж 96 сая хуванцар бөмбөлөг бүтээж, усанд тавьжээ. Энэхүү хар өнгөтэй 96 сая хуванцар бөмбөлөг усны гадарга дээр хөвөн нарны цацрагийг өөртөө шингээж, Лос-Анжелес хотын иргэдийн 175 акр талбай бүхий 300 сая галлон усыг хамгаалж байна. Хар бөмбөлөгнүүдийг усанд тавих ажилд ихээхэн ач холбогдол өгсний ганцхан илрэл нь хотын дарга өөрийн биеэр оролцсон явдал байв. Нэг ширхэг нь 36 центийн үнэтэй энэ бөмбөлөг монголоор бараг 800 төгрөгийн үнэтэй. Цагаа тулахаар балга ус алт битгий хэл амьнаас илүү үнэтэй гэдгийг аль хэдийнэ ухаарсан АНУ 96 саяыг 800-гаар үржихээр гарах их хэмжээний мөнгийг усанд тоох ч үгүй зарцуулж байна.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top