Тайландын эрх баригчид нийслэл Бангкок хотын бүх сургуулийг террорист халдлагын улмаас хаалаа. Өнөөдрөөс эхлэн Бангкок хотын нутаг дэвсгэрийн захиргаанд хамаарах бүх сургуулийг тодорхойгүй хугацаагаар хааж байгаа бөгөөд үүнд 438 сургууль хамрагдаж байна. Түүнчлэн нийслэл хотод хяналтын онц байдал зарласан. Энэхүү онц байдлын хүрээнд хяналт, шалгалтыг өндөржүүлж, террорист халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж эхэлжээ. Учир нь өнгөрөгч даваа гаригт Бангкок хотын төвд хүчтэй дэлбэрэлт болж, үүний улмаас 27 хүн амь үрэгдсэн юм. Албаныхны хэлснээр амиа алдсан хүмүүсийн 10 нь Тайланд, нэг нь Хятад, нэг Филиппиний иргэн байжээ. Харин үлдсэн 15 хүнийг аль орны иргэд болохыг хараахан мэдээлээгүй юм. Бөмбөг Бангкок хотын төвийн жуулчид олноор цуглардаг газар буюу гурван том худалдааны төв, таван одтой зочид будал, Эраван сүмийн цогцолборын дунд болжээ. Азаар эхний дэлбэрэлтийн дараа аюулгүйн албаныхан хинду шашны Эраван сүмийн дотроос хоёр дахь бөмбөгийг илрүүлж аюулгүй болгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )