Монгол царайнаасаа болж зовж тарчилж буй Афганистаны хазар-монголчууд Монгол Улсын Засгийн газраас тусламж гуйгаад удаж байна. Афганистаны бага ястан хазар-монголчууд “талибан”-уудын гарт олон жил зовж зүдэрсэн бөгөөд геноцид, террорист халдлагын гол бай нь хазарчууд байв. Ердөө л тэдний монголжуу царай нь ийм халдлагын бай болгодог аж.
Ямартай ч, Монгол Улс болон дэлхийн бусад орноос тусламж хүссээр байгаа хазар-монголчууд Афганистанаас дүрвэх нь олонтаа. Тэгвэл Монгол Улс буюу Улаанбаатар хотод цөөнгүй хазарууд орж иржээ. Тэдний цөөнгүй нь Улаанбаатар хотноо их, дээд сургууль сурдаг оюутнууд аж. Саяхан Улаанбаатарын хазар-монголчууд уулзаж зургаа татуулжээ. Хазар-монголчууд буюу афган оюутнуудын хэлснээр Улаанбаатарт тайван, аюулгүй гоё байгаа аж. Тэд мөн өөрсдийгөө Монголын байлдан дагуулагчдын үр сад хэмээн 13 зуунд одоогийн Афганистаныг эзэлсэн Чингис хаан өөрийн цэргүүдээс цөөнгүйг тэнд үлдээж, тэр нь өнөөгийн хазарчууд аж.
Нөгөө талаас лалын шашинт Афганистаны хазарчуудын ихэнх нь шийтийн шашин шүтдэгээс ийнхүү террорист бүлгүүдийн золиос болдог байна. Суннит болон шийтийн шашинт энэ улсад бусад ийм шашинтай лалын улсын адил шашин хоорондын тэмцэл хүчтэй явагдаж, олонх суннитуудын гарт цөөнх шийтүүд зовсоор байгаа аж. Перс хэлний “Hazara” /олон тоон дээр Hazaras/ нь тоо тоймшгүй хамаг цэргүүд гэсэн үг бөгөөд өдгөө тэдний үр сад Афганистаны гурав дахь том үндэстэн болжээ.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 15 )
ANH KAZAGUUD YAG INGEJ BUR ZOVSHOOROLGUI IRSEN MONGOL ULSAD CHOIBALSAN HUNLEG SETGEL GARGAN NUTAG ULSAASAA OGSON ODOO UAMAR HUMUUS BAIGAA BILLEE SAIN SAN OORSODIIGOO OLSOOJ BAIJ ED NAR HEREGYI BAIHAA
Xazar Xalimag Tataaruud yax argaggui Mongolchuud monooc mon undec ugcaa negtei tarxcan Mongolchuudaa uuguul nutagt ni curishuulax xamgiin zob alxam aliiin bolgon umnaac aix um elgen cadnaa xurtel jiix xerreggui
Mongol bishee manai uls end tendhiin hog tsugluulah boloogui shuu
Монгол биш шүү дээ
яг монголоос гаралтай гэсэн баталгаатй нотолгоо байхгүй шүү дээ
Ontsgui humuus evgui shuu ene tendehiin hogoor duurjer. Minii Mongol
avyaa yadii
Eron bas ontsgui ulsuud bdag shig blee
Hazara gj Myangat gesen ug
shashiniin budda shvtleg hvleenzuwshuurhiin awchihaj boldogvi yimuu
oluulaa boloy hureed ir geed bsn erunhiilugchiin ug bga biz de yaj heregjeed yu bolood bgan ah duusee avchirmaar bshde