Өмнөд Солонгос улсын Чүнгбүк аймгийн цагдаагийн газар тус аймагт тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг компанийн захирал Монгол улсын иргэн 39-н настай эмэгтэй Т-г саатуулжээ.
Т нь Сөүл хотын Түндэмүн дүүрэг дэх Монгол Таунд байрлах ачаа тээврийн компаниараа дамжуулан Монгол руу ердөө нэг хувийн хүүтэй мөнгө илгээж байсан бөгөөд 2013 оноос өнөөг хүртэл 8241-н удаагийн үйлдлээр 15-н тэрбум воныг илгээж, үйлчилгээний хураамжинд 600-н сая воны орлого олсон хэрэг үйлдсэн байна.
Тэрээр хөдөө орон нутагт зоогийн газар, ачаа тээврийн компани ажиллуулдаг 21-н Монгол иргэнтэй хамтран ажиллаж бусдын мөнгийг Монголруу илгээсэн хэрэгт холбогдоод байгаа юм. Дээрх иргэд гадаад руу мөнгө шилжүүлэхдээ бусдын нэр дээрх банкны дэвтэр ашигласан, мөнгөн гүйлгээ хийж буй тухайгаа хуулийн дагуу Солонгос улсын Санхүүгийн хороонд мэдэгдэж татвараа төлөөгүй гэсэн хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.
Солонгос улсын хуулийн дагуу гадаад руу мөнгө шилжүүлэхэд заавал иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр банкин дээр очиж тодорхой бичиг баримт бөглөсний дараа мөнгөө илгээж, түүнийг 2-3 хоногийн дараа авдаг бол Монгол иргэд ямар нэгэн бичиг баримтгүйгээр 10-хан минутийн дотор, бага хүүтэй мөнгө илгээдэг байсан байна.
Сэтгэгдэл ( 12 )
[-( >:/
Hudlaa baih
Өмнөд солонгосын тусгай албад Монголчуудыг дэлхийн аль ч оронд түгээмэл хийгддэг банк бус үйлчилгээгээр шалтаглан агнаад эхлэв бололтой. Үүний нэг шалтгаан нь Монголын ард түмэн Хойд Солонгосчуудтай тогтоосон түүхэн харилцаагаа ямар ч үед хадгалж, элгэмсэг харилцдагаас, мөн Хойд Солонгос Улс болон Япон Улсын хоорондын харилцаанд зуучлагчийн чуххл үүрэг гүйцэтгэж байгаагаас үүдэлтэй болов уу. Хойд Солонгос Улс нь Монголын тусгаар тогтнолыг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн орны нэг гэдгийг Монголчууд бид хэзээ ч мартах учиргүй шүү.
USYG NI UUWAL YOSYG NI DAGA GEJI . BITGII YUM BOLGONYG MONGOL SHIGEE BODOJI BAI . MALYG SHILBUUREER , KHUNIIG KHUULIAR ZAKHIRDAG YUM SHUU DEE
hen hendee l heregtei yum hiij bsn bn dag
VIP gj cargo bz deee?? !!! Luivarchid daaa...
Mongol ulsiin erunhiilugch solongos ulsiin erunhiilugchuus guih heregtei orshoo gj manaid bolhoor 32 terbum tugrug idsen hun zuger yavj boldog harin 600 saya idsen hun shorond ordig bj bolihgui e
Yagaad xeden mongoldoo tyclaa l biz. Tyynii ard ochnoon olon xyn tejeegdej bga . Tertei tergui xaymd ajillaj xynd ajil xiij bga shuudee
хэдэн ядарсан монголчуудынхаа мөнгийг хүү шимтгэл багатайгаар шилжүүлж өгсөнийхөө төлөө нэг монгол маань хүний нутагт ял эдлэх нь дээ.төрөөс төрсөн луйварчдийн өчнөөн сая долларыг казино нэрээр нутагтаа авч үдлэж байж хар ажил хийж зовлогоо зулгааж олсон мөнгийг нь шимтшэлгүй гуйвуулсаны төлөө ямар ял өгөх юм бол доо?
Xuu bish shimtgel bailgui dee