ШӨХТГ-аас нийслэлийн зургаан дүүргийн 69, 18 аймгийн 402 дунд сургууль, нийт 471 төрийн болон хувийн дунд сургуульд шалгалт явуулж, улмаар сургууль дээр хийжүүлэх ундаа зарахыг хориглох тухай шийдвэр гаргажээ. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сургууль дээрээ юу идэж ууж байдгийг хянах боломж байдаггүй.
Өдрийн хоолных нь мөнгийг өгөөд явуулахаас тийм зүйл авч ид, уу хэмээн шахаж шаардах боломжгүй. Хүүхдүүд сургуулийнхаа гуанз, цайны газарт юу байгааг л аваад идчихдэг. Тэгвэл эдгээр газруудад хийжүүлсэн газтай ундаа зарахыг хориглох шийдвэрийг гаргасан нь яах аргагүй эцэг эхчүүдийн хувьд чихэнд чимэгтэй сайхан мэдээ байх нь дамжиггүй.
Мөн энэ шалгалтын үеэр үнэгүй цэвэр усаар хангаж байгаа эсэх, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж, зөөврийн савтай ус цэвэршүүлэгчийн хүрэлцээ хангамж хэр байгааг шалгаж үзээд хангалтгүй гэсэн үнэлгээг өгсөн байна. Тиймээс цаашид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 630 сургуульд цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах, сурагчдын цэвэр усны хэрэглээг нэмэгдүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгож, энэ талаар хяналт тавьж ажиллахаар болжээ.
Мөн сургуулийн цайны газаргүй сургуулиудад шаардлага хүргүүлж хүүхдүүд гаднаас биш сургуульд дотроо хооллож ундлах боломжийг хангах талаар анхаарч ажиллахыг сануулжээ. Ямартай ч, гүйцэтгэлийг ирэх аравдугаар сард дахин шалгахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 4 )
Zuv demjij baina.dahin dahin shalgaarai.Tegehgui bol heg udaa shalgaltiinhniig irehed neg us tsevershuulegch uzuulchiheed bagsh nar n ustai
БИ ”МАШ ЗӨВ” ГЭЖ 100% ДЭМЖИЖ БАЙНА. ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАЙСАН ЭДГЭЭР УНДААГ МОНГОЛД ҮЙЛДВЭРЭЖ БОРЛУУЛАХЫГ БҮҮР ХОРИГЛОВОЛ ТААРНА. ХҮНИЙ ӨВЧИН ЗОВЛОН, ҮХЛЭЭР БАЯЖИГЧ ОДЖАРГАЛ, БАТХҮҮ МЭТИЙН ХАР ДОТОРТОНГУУДЫГ ТЭНГЭР НИРГЭЭСЭЙ!!!
Маш зөв шийдвэр гаргаж. Цэвэр усаар хангах асуудал их хэцүү ярвигтай ажил шүү.3 сард нэг удаа цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн филтрийг сольж байх хэрэгтэй
yostoi zu demjij bna