Монголд сүүлийн 6 жил дэх хамгийн хүнд зуд болохыг гаднынхан санууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 02

-Зургийн тайлбар: Чанга өвлийн өмнөх ган гачиг болсон Монголын хөдөө талын дүр зураг-

Зун нь хэдий чинээ их хална, өвөл нь төдийн чинээ их хүйтэрнэ гэж өвгөд ярьдаг. Нээрээ ч эртнээс нааш байгаль орчныг шинжиж ирсэн өвөг дээдсийн үг үнэн байдаг билээ. Тэгвэл байгаль орчин, уламжлалт мал аж ахуйгаараа Монгол Улстай нэлээд төстэй Австрали Улсын Сидней хотын “Sydney Morning Herald” цахим хуудаст “Монголын давхар цохилт: Одоо ган, дараа нь зуд” хэмээх нэртэй мэдээлэл тавигджээ.

Энэ зун олон жилийн дунджаас илүү халсан Монгол Улс ургацынхаа 80 хувийг алдаад байгаа билээ. Хэдийгээр албаны зарим хүмүүс анхлан ургацын 80 хувийг алдсан гэж дүгнэх нь эртдэнэ гэх мэтээр мэдэгдэж байсан ч эцэст нь дотоодын гурилын хэрэгцээг хангахын тулд урьд хожид байгаагүй их хэмжээгээр буюу ОХУ-аас 100 мянган тонн буудай импортлохоор болсон юм. Тэгвэл энэ зун их халсантай дүйхүйц хэмжээний хүйтэн өвөл болно гэдгийг Монголын малчид хэлж, түүнээс сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ.

“Sydney Morning Herald”-д бичсэнээр Б.Балжинням хэмээх Монгол Улсын төв хэсэгт амьдардаг багахан малтай  нэгэн фермер ойрын жилүүд дэх хамгийн харгис /most brutal winter/ өвөл болно хэмээн таамаглаж түүнээс урьтаж сүүний хэдэн үнээндээ саравч бариад тун завгүй хэмээжээ. Энэ зун их халж ган гачиг болсны улмаас бэлчээр сүйдэж, Б.Балжиннямын мал тарга тэвээр сайн авч чадаагүйн дээр олигтой хадлан ч хурааж чадаагүй аж. Тиймээс энэ жил энэ мэт Монголын олон малчин давхар цохилтод өртөх нь. Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг 17 хувиар өссөн ч энэ нь зөвхөн уул уурхайн салбарт бөгөөд дэлхийн хаана ч байхгүй энэ том өсөлт эргүүлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг “тэнгэрт хадааж” орхив. Харин одоо хөдөө аж ахуйн салбар уналтад орлоо. Ургацынхаа 80 хувийг алдаад зогсохгүй сүүлийн зургаан жил дэх хамгийн хүйтэн өвөл болох гэж байна.

Орон нутгийн хэлээр “Зуд” хэмээн нэрлэдэг энэхүү их хүйтэн өвлийн жавраар олон мал хорогддог бөгөөд мал аж ахуй түшиглэсэн энэ улсад хүнд цохилт болдог юм. Одоогоос зургаан жилийн тэртээ буюу 2009-2010 оны зуднаар Монгол Улс нийт малынхаа 20 хувийг алдсаныг Дэлхийн Банк тогтоосон. Тэгвэл Б.Балжиннямын суурингийн ойролцоо амьдрах, Улаанбаатар хотоос баруун өмнө зүгт 110 орчим км-ийн зайд орших өөр нэгэн фермийн эзэн Д.Ариунболд “Энэ бол ган гачиг биш, Энэ бол гамшиг” гэж хэлсэн юм. Түүнчлэн түүний ферм улаан буудайн тариалангийнхаа 40 гаруй хувийг хэдийнэ алдаад байгаа бөгөөд энэ сар /есдүгээр сар/-д ч мөн алдсаар байгаа аж.

Д.Ариунболдын ургац түүний шагайгаар л татаж байгаа бөгөөд тэрбээр ирэх зуданд ихээхэн санаа зовж байна гэжээ. Учир нь, Монголд хэт халуун зуны дараа ихэвчлэн хүнд өвөл /зуд/ болдог юм байна. Нөгөө талаас Цаг уурын хүрээлэн энэ сарын 10-наас цочир хүйтэрнэ гэж мэдээлсэн. Улаанбаатар дахь Дэлхийн Банкны үйл ажиллагааны ажилтан Э.Бадарч “Энэ зуны хүнд ган гачигийн дараа зуд болох өндөр магадлалтай байна.

Ялангуяа хойд болон зүүн зүгийн нутгуудад зуд болох өндөр магадлалтай байна” гэж хэлжээ. Харин Монголын Засгийн газар өвлөөс урьтаж дотоодын хэрэгцээгээ хангахын тулд энэ сараас эхлэн мах, улаан буудайн экспортод хориг тавихаар болсон. Хэдийгээр Засгийн газар ийм хүчин чармайлт гаргаж байгаа ч ган гачигийн улмаас өвөл идэх малын тэжээл хангалттай бэлтгэж чадаагүйн улмаас цөөнгүй малчин зуднаар алдаж байснаас дээр хэмээн малаа олноор нь нядалж байна. Харин үлдсэн малчид өвөлтэй нүүр тулахад бэлдэж, зуднаар нядлах малаа одооноос шинжиж сууна.

Ямартай ч, олон улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын улмаас дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж буйг хүчтэй шүүмжлэгч Монгол Улс хэдийгээр хүлэмжийн хий бага ялгаруулагч орон ч хагас нүүдэлчин амьдралтай тус улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас гурав дахин хурдан явагдаж, сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын хэм цельсийн 2,14 градусаар өөрчлөгдсөнийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийнхөн тогтоожээ. 

Э.Төгс

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.22.99) 2015 оны 09 сарын 04

niit nutagiin 50-60% gantai baina gej ontsgoi gazar yarisan zud bolno gej zasgiin gazar tootsoolj ovs avah tender zarlaa biz dee

0  |  0
бөбө(202.170.65.137) 2015 оны 09 сарын 04

Гадаадаар чинь тэгээд зудыг юу гэж хэлдийн. Худлаа хуцаад байгаарай. Энэ жил ган болоогүй шүү.

0  |  0
Үхэр монгол(103.229.122.205) 2015 оны 09 сарын 03

Omhii amai umnuud .монгол хүн амны билэгээр гэдэг

0  |  0
Zochin(103.26.194.136) 2015 оны 09 сарын 02

Mal ni targa avaagui 20sm urgasan uvsun deer ni 25 sm tsas orohoor malaa yugaar tejeeh ve. 2009 ond yamar zud bolsoniig uzeegui huuhduud amnii zugaa garvaj amnii bileg yarih ch gej.

0  |  0
bataa(112.72.13.105) 2015 оны 09 сарын 02

ashdiin belgees amnii beleggaigui bh

0  |  0
zochin(122.201.22.234) 2015 оны 09 сарын 02

GADAAD ,DOTOODYN IKH MEDEKHUUD MUN CHI OLON BOLJEE . JINGER NOKHOI KHUTSAJI BAIG , JINGIIN TSUWAA YAWJI L BAINA

0  |  0
Дорж(202.21.106.111) 2015 оны 09 сарын 02

Ган болбол өнө болдог жам байна. Харин зун сайхан болвол зуд болдог ёс байна. Бүү худлаа мэдэмхийр.

0  |  0
boli boli(203.169.51.206) 2015 оны 09 сарын 02

ganaa yag zow hellee zaah salbartaa zaawarlahgui muu amtai amitan be

0  |  0
Болдоо(122.201.24.6) 2015 оны 09 сарын 02

Ройтерд мэдээ бичдэг гэгддэг хуучин Энхтайвны корпусын сайн дурын хүн болох Терренс Эдвардс гэдэг баагийгийн бичсэн юм л байна штэ. Наад баагий чинь уулаасаа иймэрхүү мэдээ бичээд амьжиргаагаагаа залгуулж байгаа штэ

0  |  0
ganaa(202.70.46.20) 2015 оны 09 сарын 02

Mongolchuud hezee zud bolohiig gadniihanaas asuuj bailaa

0  |  0
ӨӨДРӨГ(112.72.6.30) 2015 оны 09 сарын 02

МОНГОЛЫГ ХОРСОН ЗАНАДАГ ГАДНА, ДОТНЫН ЭВЭР ХУШУУТАНГУУД ”ТҮҮГЭЭР ЯВСАН ГАЙГ ҮҮГЭЭР ДУУДАХ” -ДАА САЙН ЮМ ДАА. ТА НАРЫН ХАР ДОТОР ӨГӨР ЯСТАЙГАА ХАМТ ЦАЙХ ЦАГ ИРЖ ЯВНА БИШ ҮҮ. ИРЭХ ӨВӨЛ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД БОЛООГҮЙ САЙХАН ӨНТЭЙ ГАРЧ, ХАВАРТАЙГАА ХАВТАЙ ТАРГАН ЗОЛГОНО ДОО!!! МОНГОЛЫН ЗАЯА ӨӨДӨӨ, МАЛЫН БУЯН НААШАА!

0  |  0
Дорж(202.5.196.170) 2015 оны 09 сарын 02

Гарчиг маш буруу бичигдэж. Уг нь ”Сүүлийн зургаан жилд тохиогүй зуд болох нь” гэж ч юм уу, хүн ойлгохоор бичих хэрэгтэй байх шүү.

0  |  0
Top