ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нууцлаг хийгээд даруухан хувийн амьдралыг тун чиг сонирхох барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний шинэ амрагийг Казахстаны боксчин, дэлхийн аварга Наталья Рагозина хэмээн мэдээлэв. Олон жил ханилсан эхнэр Людмилагаас салж басхүү уран гимнатикч Алина Кабаева хэмээх бүсгүйтэй нэр холбогдож явсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шинэ найз бүсгүй Казахстан төдийгүй дэлхийн супер дунд жингийн хамгийн шилдэг эмэгтэй боксчин, “Гиннес”-ийн амжилтын эзэн бөгөөд мэргэжлийн рингэд нийт 22 тулалдаж бүгдэд нь ялалт байгуулж, үүнийхээ 13-ыг нь хүнд цохилтоор буулган авсан нэлээд чанга нэгэн аж. Ялагдалгүйгээр зодог тайлсан ганц бие эх Наталья Рагозина нь тулааны ертөнцөд хэдийнэ олны танил болсон алдарт Федор Емельяненко, Александр Поветкин, Николай Валуев нартай сайн найзууд аж. Боксын ертөнцөд “Оросын хатан хаан”, “Мисс Лантуу” зэргээр хочлогддог байсан Наталья Рагозина лантуу шиг л хүчтэй цохидог байсан гэнэ. Ямартай ч, сүүлийн үед ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ихэд дотно харагдах болсон боксчин бүсгүйг аль 2011 оны Москвад болсон Федор Емельяненко, Жефф Монсон нарын тулааны үеэр В.Путины дэргэд сууж байсан гэдгийг барууныхан мэдээлэв. Өдгөө 39 настай шаргал үст Наталья Рагозина нэг хүүтэй бөгөөд түүнийхээ хамтаар Москвад амьдарч сэтгүүлийн нүүр чимж, басхүү нүцгэнээр зургаа авахуулж, “Цагаан баавгай” хэмээх кинонд тоглоод амжжээ.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 3 )
alina kabaevag ni guitsehgui ym bnaa.
:-bd =D> =D> =D> :-* :-* :-*
odoo manai Eba bas nuuts amragaa gargah bhda,,,