63 настай Стивен Сигал чадвараа гайхуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 02

ОХУ тулааны спортын томоохон наадам зохион байгуулахаар болж түүндээ Стивен Сигалыг урьжээ. Харин 63 настай, айкидогийн хар бүс, 7 дантай жүжигчин Стивен Сигал энэ арга хэмжээнд оролцож хүч үзэх бус өөрийн ур чадвараас үзүүлэх аж. ОХУ-ын алс дорнодын Владивосток хотод энэ сарын 3-5-нд “8 дэлхийн аваргын тулаан” хэмээх тулааны шоу болох бөгөөд Оросын тулааны урлагийн шилдэг тамирчид гаднын шилдгүүдтэй тулалдах аж. Кудо, жиу-жицу, самбо, мма, киокушин, ушу-санда, тай бокс зэрэг дэлхийн янз бүрийн тулааны урлагаар хичээлэгчдийн шилдгүүдийн энэ тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр Холливудын жүжигчин С.Сигал өөрийн тулааны урлагийн чадвараас үзүүлэх бөгөөд спортын энэхүү том арга хэмжээний тулаан есдүгээр сарын 4-нд эхлэх аж. Харин есдүгээр сарын 3 буюу маргааш соёлын арга хэмжээ эхлэх юм байна. “Far Eastern Federal University” буюу Алс дорнодын холбооны их сургуульд болох дээрх тулаан нь энэ сарын 3-5-нд болох “Eastern Economic Forum” буюу Дорнын эдийн засгийн форумын соёлын хөтөлбөрийн нэг хэсэг юм. Юутай ч, “Владивостокт миний хамаатнууд амьдардаг. Гэхдээ би хэзээ ч Владивостокт очиж үзээгүй. Би тийшээ үнэхээр их хүсч байсан. Миний очиж үзэхийг хүсдэг газруудын нэг бол Владивосток. Би Орос цустай. Миний эмээ Владивостокийн уугуул” хэмээн хэлсэн Стивен Сигалын хүсэл биелж ОХУ-ын Алс Дорнодын нэг хотыг зорьлоо.    

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuzuzzzuz(76.100.18.218) 2015 оны 09 сарын 06

baigaad salahdaa huvi hurungu salgah zamaar 9 udaa nuhrt garch salj hurungujij tegeed tiim argaar mungutei bolson humuusiig deed zindaa gej universe best song uraldaanii shuugch geh dolgoin metiinhen ni olon niitiin medeelliin suvgaar urgumjilj erguuteed l!!!!

0  |  0
xapin tiin(76.100.18.218) 2015 оны 09 сарын 06

amerikuud iim l zalitai luivarchin gedgiig l endees medej avah heregtei. iimees ter dolgionii tenegteed shuteed baidag deed zindaa buyu upper class gedeg yum unen heregtee er emgui yamar ch hamaagui argaar mungutei l bolson humuusiig heldeg yum shdee. ers ni ene met argaar sohor bol bi sohor shdee gej nudee anij hun luivardaj mungu hiigeed ems ni nuguu ohid huuhnuudiinh ni ulger duurial bolson dagan shutej amidardag hollywoodiin jujigchin elizabet shig 18nastai hilton zochid buudliin uv zalgamjlagchtai gerleed 10 sar bolsonii daraa uur huuhentei yavaldahiig ni anaj barimtjuulj shuuhdeh

0  |  0
Gaihchihlaa(83.250.89.238) 2015 оны 09 сарын 04

Sayhan l mongol tsustai ged bgaagui biluu odoo oros tsustai ch geh shig ymar sonin hun ve?

0  |  0
Top