Ялалтын баярт зориулсан 3D зайрмаг үйлдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Өнөөдөр Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны түүхт 70 жилийн ойн баярыг урд хөршид тэмдэглэж байгаа билээ. Уг баярт олон орны төрийн тэргүүнүүд оролцож байгаа бөгөөд манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн оролцож байгаа юм. Тэгвэл баярыг угтан олон арга хэмжээ болж байгаа бөгөөд Хятадын нэгэн зайрмагны үйлдвэр 3D аргаар хэвлэж хийсэн дайны үеийн Японы ерөнхий сайд байсан генерал Хидеки Тожогийн нүүрний дүрстэй зайрмагийг үйлдвэрлэн гаргасан байна. Энэхүү зайрмагийн нийт 10.000 ширхэг үйлдвэрлэн нэгийг 30 юаниар зарж байгаа аж. Зайрмаганд дүрсэлсэн Хидеки Тожо нь дайны гэмт хэрэгтэн хэмээн яллагдаж 1948 онд цаазалсан аж.  Хятадууд уг үйлдлийг олон янзын байр сууриар хүлээн авч сэтгэгдлээ цахим ертөнцөөр дамжуулан илэрхийлж байгаа бөгөөд зарим нь муу хүний дүртэй зайрмаг амандаа хийвэл өвдөнө гэж байгаа бол түүхийг хүнсний хэрэглээтэй холих нь зохисгүй хэмээн үзэх нь ч байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top