БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөөдөр 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын үйл ажиллагаа эхэлсэн билээ. Энэхүү баярын үйл ажиллагаатай холбогдуулан тус улсын дарга Си Зиньпин Бээжин хотноо гурав хоногийн бүх нийтийн амралт зарлаж, зарим замыг хаахаар шийдвэрлэсэн байна. Мөн энэ сарын 3-6-ны өдрүүдэд автомашины сүүлийн орноор нь дугаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )