Хэдхэн хоногийн өмнө Хятад Улс Дэлхийн II дайн төгссөний 70 жилийн ойд зориулж Ялалтын парад хийсэн билээ. Энэ парадад дэлхийн 49 орны төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан оролцсон бөгөөд Япон Улс оролцоогүй юм. Дэлхийн II дайн буюу Японы түрэмгийлэл зогссоны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоогүй Япон Улс энэхүү парадад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муныг оролцсоныг буруушаав. Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Суга “НҮБ төвийг сахисан байр сууриа хадгалах ёстой. Түүхийн аль ч үе шатыг буруутгаагүй гэдэгт бид итгэж байна” гэж албан ёсоор мэдэгджээ. Дэлхийн II дайны үеэр Германы холбоотон Япон Улс Хятад, Өмнөд Солонгос зэрэг орнуудад довтолж байсан бөгөөд Японы Засгийн газар төвийг сахисан байр суурьтай НҮБ-ын тэргүүн, Өмнөд Солонгосын иргэн Хятадын Ялалтын парадад оролцсоныг цаанаа Япон Улсыг буруутгаж буйг дэмжиж байна хэмээн үзсэн юм. Тэгээд ч энэхүү парадад арлын асуудлын улмаас оролцохгүй гэдгээ Өмнөд Солонгос Улс илэрхийлж, Засгийн газрын төлөөлөгчдөө илгээгээгүй юм. Харин тус улсын иргэн, НҮБ-ын тэргүүн оролцсонд Япон Улс дургүйцэж, Хятад Улс талархав. Талархсан Хятад Улс дэлхийн энх тайвны төлөө өөрийн армиа 300 мянган цэргээр цөөлнө гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ санаачлагад Бан Ги Мун талархаж, Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Суга бууруулах үйл явц нээлттэй, ил тод явагдана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Ямартай ч, өнгөрөгч пүрэв гариг буюу энэ сарын 3-нд болсон Хятадын Ялалтын парадад 49 орны төр, засгийн тэргүүн оролцож, цөөнгүй орны цэргүүдээс бүрдсэн нийтдээ 12 мянга орчим цэрэг жагссан юм.
Сэтгэгдэл ( 6 )
Oilgomjtoi
Buruu orchuulsan ni oulgonjtoi
Hyatad uls nub ruu tsergee nemne gevel l talarhaj bayarlana shuu dee, tsuulnu gehed lav bayarlahgui.
Нэгэнт дэлхий дахинд энх тайвныг тогтоож, Германы фашизм японы милитаризмаас дэлхийн хүн амын дийлэнх олонхийг эзэлдэг улс орнуудыг чөлөөлсөнд баярт энэ ертөнцөд энхийг сахиулах төвийг сахисан бодлого баримталдаг, олонхи улс дэлхий нийтийн ганц хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхийлөг хэмээн хүндэтгэдэг НҮБ тэргүүн яагаад оролцож болохгүй гэж гэдгээ тайлбарлаж өгнө үү ...
Сэтгүүлч нэртээ өмнөд солонгосын ерөнхийлөгч өөрийн биеэр оролцсон. Мэдээлэл мэдлэг байхгүй бол мэлмийгээ нээ, Оросын ерөнхийлөгчийн баруун талд зогсож байсан.