1995 онд хулгайлагдсанаас хойш өдийг хүртэл буюу 20 жил сураггүй байсан Түвдийн шашны хоёр дахь том цолтон Панчин ламын талаар Хятадын Засгийн газрын албаны хүн ам нээж “түүнийг амьд, хэвийн амьдарч байгаа” гэж хэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. 1995 онд Далай Лам Түвдийн буддын шашны “Gelugpa” сургуульд зочлох үеэрээ 6 настай Gedun Choekyi Nyima-д Панчин лам цол хүртээжээ. Энэ нь Далай ламын дараах буддын шашны хоёр дахь том цол бөгөөд энэ цолыг хүртээсний дараа 6 настай Gedun Choekyi Nyima хүү алга болжээ. Энэ шалтгааны улмаас хулгайлагдсан хэмээн үздэг Gedun Choekyi Nyima хүүг эрэн сурвалжилж басхүү нас барсан гэх таамаглал байдаг ч сэтгүүлчдийн хүүгийн талаарх асуултад Хятадын албаныхан 2007 онд ам нээж, “Хүү одоо 18 настай, тэр хичээл номдоо маш ихээр шамдаж, байгаль эх болно Хятадын уламжлалт соёлыг хайрладаг” гэж хэлж байжээ. Тэгвэл энэ удаад түүнийг “Эрүүл өсч, хэвийн амьдралаар амьдарч, ярьж, сурч, юунд ч санаа зовохгүй байгаа” гэж хэлжээ. Ямартай ч, Хятадын албаныхан 1995 онд 6 настай хүүг 11 дэх Панчин лам буюу Жанцан Норов Данзангаар тодруулж Түвдийн буддын шашны хоёр дахь том цолтноор өргөмжилсөнд Далай ламыг ихэд буруушааж байсан юм.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 3 )
6 20=18??????
Balai ium shashin yagaad ch hychee avch bolohgyi.
ene amid baigaa gedeg ni hudlaa baihaa haytaduudaas ch yamar ch sanaa garch irj magadgui