Зам тээврийн яам сайд бэлтгэх дамжаа болсныг хэлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 08

Сүүлийн жилүүдэд зам тээврийн салбарт томилогдсон сайдууд цахилгаан, тайзны засал чимэглэл, зураач, хууль, геологи, барилгын мэргэжилтэй хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл, энэ салбарт нэгдсэн бодлого үгүй ​​болж, мэргэжлийн бус хүмүүсийн албан тушаал наймаалцах талбар болж хувираад удлаа.

Зам тээврийн салбарт ажлаа мэддэг, туршлагатай, мэргэжлийн хүнийг томилох шаардлагатайг мэргэжлийн холбоодынхон дуу нэгтэйгээр хэлж, төрийн өндөрлөгүүдэд ил захидал хүртэл бичсэн. Гэвч засаг бүрдүүлж байгаа эрх мэдэлтнүүдэд мэргэжлийн холбоод, салбарынхны дуу хоолой хамаагүй бололтой. Ерөнхий сайд зургаан сайдын нэрийг өргөн барьж, Зам тээврийн сайдаар бас л салбараа мэддэггүй мэргэжлийн бус хүнийг томилох гэж байна.

Зам тээврийн салбарыг мэддэг, сайд болох туршлага, мэдлэг, чадвартай, үлдсэн богино хугацаанд энэ салбарыг авч явах ёстой хүн хэмээн мэргэжлийн холбоодынхон хэлж тийм хүнийг битүүхэндээ дэмжиж байсан.  Гэсэн ч энэ удаад ч мөн мэргэжлийн бус "туршилтын" сайдтай болох нь хэмээн ам муутай байна. Ямартай ч энэ яаманд УИХ-ын гишүүн М.Зоригтыг нэр дэвшүүлэн Засгийн газраар хэлэлцэж байна.  

Нөгөө талаас “Зам тээврийн салбарыг туршлагатай хүн удирдвал богинохон хугацаанд ч гэсэн ажил урагшилж, ирэх сонгуульд АН-ынхны нэр хүнд өсөхөд нөлөөлөх байсан . Харин Ерөнхий сайдын хувьд фракцийн шантаажнаас гарч чадсангүй” зам тээврийн салбарынхан халаглаж сууна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tumen(172.56.11.76) 2025 оны 03 сарын 13

Bas neg luivarchin

1  |  0
МИАТЫНХАН(150.129.141.165) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ БОЛ БАТХҮҮ ГЭДЭГ ЛУЙВАРЧНЫГ Л ДЭМЖИЖ ДУУГАРДАГ ХҮМҮҮСИЙН Л ҮГ БАЙНА. БАТХҮҮ ТЭЭВРИЙН МЭРГЭЖИЛТЭЙ НЬ ҮНЭН Л ДЭЭ. ҮҮНТЭЙ ХЭН Ч МАРГАХГҮЙ ГЭХДЭЭ ТЭР УРД НЬ ЗАМ ТЭЭВРИЙН САЙД БАХДАА МИАТЫГ ИДЭЖ ДУУССАН ХҮН ШҮҮ ДЭЭ

1  |  0
zochin(103.229.122.80) 2025 оны 03 сарын 13

MONGOLCHUUD BID , TUUNII DOTOR IKH KHURLYN GISHUUD GESEN UMKHII LALARUUD MASH IKH TENEG KHUMUUS YUM DAA

1  |  0
Баяраа(172.250.17.230) 2025 оны 03 сарын 13

Эрчим хүч бүр илүү хэлмэгдэж байна. Баахан монгол цэргийн дарга нар. Сономпил сайн ажилласан гэж өөрийгөө ярих юм билээ.Тэрний сайн ажиллах гэж юу байхав дээ энэ салбарыг 60 тэрбумын өрөнд оруулаад л явсан байх.

1  |  0
Top