Мьянмарын шүүх Хятадын 153 иргэнд бүх насаар нь хорих ял оноолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 09

Мьянмар /хуучнаар Бирм/-ын шүүх Хятадын 153 иргэнд бүх насаар нь хорих ял оноож, насанд хүрээгүй хоёр хүүхдэд тус бүр 10 жилийн хорих ял оноосныг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дээрх 155 хүн Мьянмарын хойд зүгт хууль бусаар мод бэлтгэж байсан аж. Мьянмарын шүүхийн энэхүү шийтгэлийн улмаас Хятад, Мьянмарын харилцаа дахин муудав. Хэдийгээр хэрэгтнүүд шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй ч Мьянмарын хуучин нийслэл хот Янгон /хамгийн том хот/ дахь Хятадын Элчин сайдын яам эсэргүүцлээ илэрхийлж, хэтэрхий хүндэдсэн шийтгэл хэмээн үзэж буйгаа хэлжээ. Дипломатчдын хэлж буйгаар, Мьянмарт хууль бусаар мод бэлтгэж байсан Хятадын 155 иргэн модоо хууль бусаар Хятад уруу хил давуулж байжээ. Дээрх хүмүүсийг энэ оны нэгдүгээр сард цэргийнхнийг оролцуулсан гэнэтийн ажиллагаа явуулан баривчилсан бөгөөд энэ үед тэд 1600 гаруй мод унагасан байсан нь тогтоогджээ. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сард Мьянмарын Засгийн газар боловсруулаагүй мод /түүхий мод/ экспортод гаргахыг хориглосон юм. Учир нь 1990 онд Мьянмарын газар нутгийн 58 хувийг эзэлж байсан ой мод 2010 онд 47 хувь болтлоо буурчээ.    

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aaa(150.129.142.30) 2015 оны 09 сарын 10

Avilgagui gazarch hog yumaa te buh nasaar n horichihdog. Manaid bol ugdug yumiig n ugchihuud garaad ybchihana tiim uu mun uu kkk

0  |  0
Aaa(150.129.142.30) 2015 оны 09 сарын 10

Avilgagui gazarch hog yumaa te buh nasaar n horichihdog. Manaid bol ugdug yumiig n ugchihuud garaad ybchihana tiim uu mun uu kkk

0  |  0
Рр(203.194.118.53) 2015 оны 09 сарын 09

Болж муу хужаа нарыг

0  |  0
хахах(95.156.72.230) 2015 оны 09 сарын 09

Яаж байгаа юм бээ?????? Мьянмарууд ааа. Сонин юм бээээээ?????? Мьянмаруудаа. Үнэгүй хооллох болчихлоо ш дээ энэ малнуудыг, шууд буудчихгүй яхмхн юм бээ????? хачин юм бэ? сум хайрласан уу? аан?\

0  |  0
baag(101.190.82.162) 2015 оны 09 сарын 09

Hyataduud ch araggui davarch bsan bna buhel buten ulsiin darhan hil zurchuud baylagiig ni hulgailaad neg bus udaa shuu .

0  |  0
Xaaak(182.160.32.223) 2015 оны 09 сарын 09

manaid bas iimerhu hatuuu huuli baih ystoi , zunduu l mod hulgailan oruulj irj bgaa nuhud bn delica ntr gesen mashind shuudailsan ch orj irj bn , mashin huraaaj awna gesen bdag tegtel hahuul ntr ugch zuger l ywj baih ym

0  |  0
Top