Шавж судлаачдын устаж үгүй болсон гэж үзэж байсан маш ховор цох хорхой Хятадаас олдлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 09

Фүжянь мужийн Ли овогт нэгэн ажиллаж байсан барилгын газраасаа түүнийг олсон байна. Түүний ярьж байгаагаар энэхүү цох хорхойн урт нь 12 см гэнэ. Олон улсад Cheirotonus jansoni Jordan хэмээн нэршсэн уг цох нь зууван хэлбэртэй, толгой нь гялгар ногоон, урд хөл болон давхар далавч нь гүн ногоон өнгөтэй бөгөөд урд хөл нь онцгой урт юм байна. Эрт үед устаж үгүй болсон хэмээн үзэж байсан энэ хорхой нь Хятадын өмнөд нутаг болох Фүжянь, Жансү, Жэжянь муж болон Вьетнам улсад хамгийн сүүлд үзэгджээ. 1982 онд бүрэн устсан хэмээн мэдээлж байсан 4.4 см хэмжээтэй энэхүү цохын хатаамлыг 2001 онд Бээжин хотод болсон дуудлага худалдааны үеэр 200 мянган юаниар зарж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top