Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

         Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.09.11-ний өдрийн хурлаар батлав.

  2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 14-ӨӨС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР  ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

 НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

 09 дүгээр сарын 14-ний Даваа гарагт:

 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан  “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 15-ны  Мягмар гарагт:    

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт 10.00 цагаас:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.

Жич: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8, 31.9-д заасны дагуу холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top