АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт өнгөрсөн бямба гарагаас эхлэн гарсан ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж эхлээд байна.
Онцгой байдлын аврагчид ойролцоогоор 13 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулсан байна. Түймрийн улмаас 16190 га газар шатжээ.
Мужийн захирагч Жерри Браун өчигдөр 20.00 цагт Калифорни мужид онц байдал зарлаж, гамшгийн бүсэд ажиллах гал сөнөөгчийн тоог нэмэгдүүлэхийг албаны хүмүүст үүрэгдсэн байна.
Мөн гамшгийн бүсэд 3000 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд түймрийн 29 хувийг цурманд оруулаад байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ.
Америкийн ихэнх мужид энэ зун бороо бага орсны улмаас ган гачигтай байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )