Хятадын засгийн газраас ирэх таван жилийг Түвдийн үсрэнгүй хөгжлийн жилүүд болгон зарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Хятадын засгийн газраас ирэх таван жилийг Түвдийн үсрэнгүй хөгжлийн жилүүд болгон зарлалаа. 2020 он гэхэд тус бүс нутгийн усан хангамжийн чадавхыг 500 тэрбум шоо метр болгон, хөдөөгийн иргэдийн 80 хувийг түгээгүүрийн усаар хангаж, тариалангийн газрын услалтыг 33 мянган га-гаар нэмэгдүүлж, орон нутгийн цахилгаан цогцолборын хүчин чадлыг 100 мянган киловатт-д хүргэх төлөвлөгөө гаргажээ. Түвдийн хөгжлийн тулгамдсан асуудал нь зам тээвэр, усан хангамж байсан билээ. Өмнөх жилүүдэд Хятадын засгийн газар Түвдэд өндөр хурдны авто зам, төмөр зам тавьсан нь дэлхийд шуугиан тарьсан томоохон бүтээн байгуулалт болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top