Японы хамгийн том галт уул тургиж эхэлснээр нислэгүүдийг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Японы хамгийн том идэвхтэй галт уул Асо өнөө өглөө тургиж эхэлсэн тухай “Japan Today” сайт мэдээлжээ. Уулын тургилтаас гарсан үнс утаа нь 1000 метрийн өндөрт оргилж байгаа учир дэлбэрэлт болбол маш их аюул учруулж болзошгүй хэмээн анхааруулсан байна. 

Харин энэ үзэгдлээс болж ойр хавийн оршин суугчид гэмтэж бэртсэн гэх мэдээлэл одоогоор ирээгүй гэнэ. Энэхүү явдалтай холбогдуулан “Japan Airlines” компани Кумамото мужаас хөөрөх болон тэнд буух бүхий л нислэгүүдээ цуцалсан байна.

Японы Кюшу арлын өмнөд хэсэгт орших Асо галт уул нь далайн түвшнээс дээш 1592 метрт байрладаг. Японд 100 гаруй идэвхитэй галт уул оршдогийн хамгийн том нь Асо галт уул юм.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hjg(150.129.140.251) 2015 оны 09 сарын 27

Wow

0  |  0
Top