Аль-Каидагийн удирдагч ISIS-ийн толгойлогчийг шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

 Хэдхэн хоногийн өмнө Аль-Каидагийн удирдагч Айман аль-Завахиригийн шинэ аудио бичлэг олон нийтэд ил болжээ. Аль-Каидагийн удирдагч Исламын улсын толгойлогч Абу Бакр аль-Багдадиг үймээн самуунд турхирагч хэмээн шүүмжилж, өөрийгөө исламын шашинтнуудын удирдагч, “халиф” хэмээн өргөмжилснийг тэрээр няцаасан байна.

Үүнээс гадна аль-Багдади Газын зурвас болон Пакистанд байгаа мусульманчуудын зовлонг үл тоомсорлож байна гэжээ.

Аль-Каидагийн хийсэн мэдэгдлийн талаар хуучин Үндэсний Терроризмтой тэмцэх төвийн захирал Мэтью Олсен ABC News-т өгсөн ярилцлагадаа “Энэ тун сонирхолтой байна. Завахири өнөөг хүртэл ISIS болон аль-Багдадиг шүүмжилсэн мэдэгдэл хийж байгаагүй. Хэдийгээр тус хоёр бүлэглэлийн үйл ажиллагаа болон зорилго төстэй боловч тэдний хооронд эвлэрэхийн аргагүй зөрчил, санал зөрөлдөөн байгаа нь харагдаж байна” гэсэн юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top