БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д удахгүй хийхээр товлосон айлчлалаа цуцалж магадгүй. АНУ-ын Засгийн газрын мэдээллийг хятадууд хакердан авсантай холбогдуулан Бээжинд хориг арга хэмжээ авах асуудлыг Вашингтон хэлэлцэж байгаа юм. Энэ асуудлаас шалтгаалан БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д хийх айлчлалаа цуцалж магадгүй гэж Америкийн “The Hill” цахим хуудас мэдээлжээ.
Товлосон ёсоор бол БНХАУ-ын дарга Си энэ сарын сүүлчээр АНУ-д дээд хэмжээний уулзалтад оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар төлөвлөөд байгаа юм.
Кибер халдлага үйлдсэн Хятадын компаниудад АНУ ирэх долоо хоногоос хориг арга хэмжээ авбал Си дарга дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзаж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.
Обамагийн үндэсний аюулгүй байдал болон худалдааны асуудал хариуцсан албаны хүмүүсийн и-мэйл хаяг руу сүүлийн таван жил Хятадын хакерууд хууль бусаар орсон гэж АНУ-ын Тагнуулын газрын нөлөө бүхий албан тушаалтан өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )