Өнгөрсөн сард Бангкок хотод гарсан бөмбөгт халдлагын гол сэжигтэн Турк улс руу зугтсан тухай Тайландын цагдаагийн албанаас мэдээллээ. Сэжигтнийг Абудусатаер Абудурахеман гэдэг бөгөөд Хятад улсын иргэн юм байна. Сэжигтэн сүмд болсон халдлагын үеэр хяналтын камерт бичигдсэн байсан гэж Тайландын Цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч Правут Таворнсири ярьжээ.
Түүнийг халдлагад ямар үүрэг гүйцэтгэснийг мөрдөгчид нарийвчлан тогтоогоогүй байна. Гэвч бөмбөгдөлтийг зохион байгуулсан бүлэгтэй ойрын холбоотой ажилладаг болохыг тогтоожээ. Бангкок хотын төв хэсэгт болсон халдлагын улмаас 20 хүн амь насаа алдсан юм. Нутгийн иргэдээс гадна Хятад, Филиппин улсын жуулчид халдлагад өртсөн гэж эх сурвалж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )