Австралийн засгийн газар алан хядагч “Исламын улс”-тай тэмцэх ажиллагаанд нэгдсэний хүрээнд анх удаа Сирид агаарын цохилт өглөө хэмээн мэдээллээ. Тус улс Сири, Иракын нутаг дахь исламын хэт даврагч бүлэглэлтэй тэмцэх олон улсын хамтралд эрт элссэн билээ. Тус улсын нисэх хүчний гурван бүрэлдэхүүн өнгөрсөн даваа гарагаас эхлэн Исламын улсын гол гол байрлалуудад буюу газрын тосны орд түшиглэсэн баазуудыг бөмбөгдөх ажиллагааг эхлүүлжээ. Ийнхүү Австралийн арми Исламын улсыг 12 сарын турш агаараас цохилт өгөх ажиллагаанд дэмжин оролцож байна.
Тус улсын экс ерөнхий сайд Тони Аббот “Манай нисэх хүчин Ирак, Сирийн байрлалуудад цохилт өгч, Исламын улсын дайчдыг сөнөөх тал дээр тууштай оролцох болно. Мөн бид Сирийн 12 мянган дүрвэгчийг эх орондоо хүлээн авахаар болсон” гэжээ
Сэтгэгдэл ( 0 )