Чилийн төв хэсэгт /IX.16/ 8.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 11 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлтийн голомт нийслэлээс баруун зүгт 232 км орчим зайтай далайн эргийн 10 км-ийн гүнд байсан юм. Гурван минут орчим үргэлжилсэн 8.3 магнитудын газар хөдлөлтөнд 500 гаруй байшин барилга гэмтэж, нурсан байна. Мөн 90 мянга орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.
Сэтгэгдэл ( 0 )