Цагаачдын завь осолдож, 13 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

Туркийн Канаккале боомт хотын ойролцоо цагаачдын хийлдэг завь худалдааны онгоцтой мөргөлдөж осолдсон ноцтой хэрэг гарчээ. Энэхүү ослын улмаас хүүхэд том хүн багтсан багадаа 13 хүн амиа алдлаа хэмээн тэнгисийн хамгаалагчид мэдээлсэн байна. Цагаачдын завь Агийн тэнгист байрлах Грекийн арал Лесбосийг зорьж явжээ.  

 Бас Лесбос арлаас хөдөлсөн завь алга болж 26 хүн сураггүй болжээ. Цагаачидтай хамт осолдсон хүмүүсээс 22-ыг нь олсон бөгөөд сураггүй бологсдыг амиа алдсан хэмээн тооцоход хүрээд байна.  

 Сүүлийн үед Лесбос арлын ойролцоо ослууд ихээр гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн баасан гарагт Лесбосийн ойролцоо цагаачдын завь живснээр 13 хүн сураггүй болж, 5 настай охин амиа алдсан билээ.Энэ хооронд олон мянган дүрвэгч өмнөд Европын хилийг гаталсаар байна. Австрид л гэхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд 20 мянган дүрвэгч хүлээн авна гэсэн хүлээлттэй байжээ. Ирак, Сири, Афганистанаас цагаачилж буй иргэдийн хувьд Турк, Грекийн хооронд завиар явах нь маш эрсдэлтэй алхам болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top