В.Путин Обаматай маргааш уулзана

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 27

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар болсон тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Тэрээр ирэх даваа гарагт буюу есдүгээр сарын 28-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 жилийн ойн чуулганд оролцож, үг хэлэх юм. Энэ үеэр их гүрний удирдагчид нүүр тулж уулзах нь тодорхой боллоо.

Хоёр улсад Украины хямралаас эхлээд хэлэлцэх асуудал шил дараалан хүлээж байгаа. Тухайлбал, Сирийн хямрал, Исламын улсын эсрэг тэмцэл зэрэг асуудалд АНУ, ОХУ-ын хамтын ажиллагаа шаардлагатай байгааг олон шинжээчид онцолж байна.

Дашрамд дуулгахад, В.Путин Барак Обаматай хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бээжин хотод болсон АПЕК-ийн чуулганы үеэр уулзаж байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top