”Лалын улс” 1 сарын дотор 65 хүнийг цаазалжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

“Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн энэ сарын 29-нийг хүртэлх нэг сарын хугацаанд 65 хүн, тэдний дотор, энгийн номхон иргэдийг цаазаар авсан гэж Сирийн хүний эрхийн байдалд хяналт тавигч “The Syrian Observatory for Human Rights” төрийн бус байгууллага /ТББ/ мэдэгдлээ.

Тус бүлэглэлийн босогчид 2014 оны зургадугаар сард өөрсдийн улсаа байгуулснаа дангаар тунхагласнаас хойш нийтдээ 3200 гаруй хүнийг цаазаар авсан байна.

Их Британид төвтэй тус ТББ-ын мэдэгдсэнээр, 1900 орчим хүн буюу хохирогчдын бараг 60 орчим хувь нь энгийн номхон иргэд аж. Хохирогчдын дунд 80 орчим хүүхэд, 100 орчим эмэгтэй байжээ.

АНУ тэргүүтэй эвсэл болон Оросын дэмжлэгтэй Сирийн засгийн газрын цэргүүд агаараас цохилт өгсөөр байгаа ч босогчид халдлага үйлдэж, хүмүүсийг олноор нь хөнөөсөөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top