Хятадад цуврал дэлбэрэлт болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Хятадын өмнөд нутагт оршдог Гуанси Жуаны өөртөө засах орны Лючэн хошууны Люжоу хотын тойрогт цуврал дэлбэрэлт болсны дараа хаягаар илгээмж хүргэх  үйлчилгээг түр зогсоожээ. Энэ тухай тус улсын төв телевиз мэдээлсэн байна.

Есдүгээр сарын 30-нд Лючэн хошууны Люжоу хотын тойрогт яаралтай хүргэх илгээмжид байсан 17 тэсрэх төхөөрөмжийг  аюулгүй болгожээ. Энэ дэлбэрэлтүүд  хотын Худалдааны төв болон Дапу тосгоны захиргаа, их дэлгүүр, авто зогсоолын газар, эмнэлэг, зах дээр болсон байна. Дапу сууринд нэг байшин нурж, нэлээд хэдэн автомашин дэлбэрэлтэд өртжээ.

Эрх баригчдын мэдээлснээр, дэлбэрэлтүүдийн улмаас 7 хүн амиа алдаж 51 хүн гэмтэж, шархадсан байна. Мөн хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж. Гэмтэж, шархадсан бүх хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Лючэн хошуунд пүрэв гарагт дахин дэлбэрэлт болсны улмаас зургаан давхар байшин сүйдсэн тухай ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлжээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top