Анагааах ухааны салбарт анхны Хятад хүн Нобелийн шагналтан боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

 

Нобелийн 114 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Стокгольм  хотод  энэ долоо хоногт  зохион байгуулагдаж, 2015 оны Нобелийн шагналтуудыг тодруулж эхэллээ. Одоогоор анагаах ухааны салбарын шагналтнууд тодроод байгаа бөгөөд хумхаа өвчнийг анагаах жор бүтээсэн эрдэмтэд  энэ эрхэм шагналын эзэд болоод байна.

Тодруулбал, Физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг Хятадын эрдэмтэн Юю Ту, Ирландын эрдэмтэн Уильям Кемпбелл, Япон эрдэмтэн Сатоши Омура нар хуваан хүртэхээр боллоо.

Шимэгч судлаач Уильям Кемпбелл, микробиологч Сатоши Омура нар шимэгч хорхойноос үүдэлтэй халдварт өвчний эсрэг эм бүтээсэн байна. Харин 84 настай Хятадын эрдэмтэн Юю Тухумхаа өвчний эсрэг ардын уламжлалт жор гарган авснаараа шагналын талыг хүртэхээр болжээ.

Тэрээр 1969 онд Хятадын цэргийн төсөл дээр ажиллаж байхдаа хумхаа өвчний эсрэг эмчилгээг нээж байсан аж. Жилд 500 мянган хүний амь насыг авч оддог хумхаа өвчний эсрэг эм бүтээсэн Юю Ту анагаах ухааны салбараас Нобелийн шагнал хүртсэн анхны хятад хүн болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top