“Мөнхийн” А.Лукашенко ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялав

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

Беларусь улсад өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө.

Сонгуулийн төв комиссын дарга Лидия Ермошинагийн мэдээлснээр өнөөгийн төрийн тэргүүн Александр Лукашенко сонгогчдын 83,49 хувийн санал авч ялалт байгуулжээ.

Харин түүний өрсөлдөгч Либерал Ардчилсан намын тэргүүн Сергей Гайдукевич 3.32 хувь, "Үнэнийг хэл" иргэний хөдөлгөөний гишүүн Татьяна Короткевич 4,42 хувь, Эх орны намын дарга Николай Улахович 1.67 хувийн санал авсан байна.

“Мөнхийн” еоөнхийлөгч гэж нэрлэгдээд байгаа Александр Лукашенко ийнхүү  тав дахь удаагаа Беларусийн Ерөнхийлөгчийн албыг хашихаар болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top