Өнгөрөгч амралтын өдоөөо буюу бямба гарагт Туркийн Анкара хотын төвд тус улсын мужуудын үйлдвэрчний эвлэлийн идэвхтнүүд оролцсон олон нийтийн жагсаал цуглааны үеэр хоёр ч удаа дэлбэрэлт болсон билээ. Энэ халдлагын улмаас 120 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж шархадсан гэх мэдээлэл байгаа.
Харин энэхүү халдлагыг террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчид зохион байгуулсан байж болзошгүй гэж телевизийн “Al Arabia” суваг мэдээлжээ.
Тус сувгийн мэдээлснээр, “Тодорхой болоод буй шинж тэмдгүүдээс харвал Анкарад болсон дэлбэрэлтүүдэд “Лалын улс” бүлэглэл холбоотой болохыг харуулж байна” гэж Туркийн аюулаас хамгаалах хүчний эх сурвалжууд мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Naad islamiin uls geed bga golognuudig archaad hiisgeed ogooch.