“NBA”-ийн од Ламар Одом өнгөрөгч амралтын өдөр Невада мужийн эмсийн хүрээлэнгээс ухаангүй байдалтай олдсон юм. Тэрбээр тус хүрээлэнгээр долоо хоног үйлчлүүлсэн бөгөөд сүүлийн хэдэн хоног зочид буудлынхаа өрөөнөөс огт гараагүй учир буудлынхан аргагүйн эрхэнд цагдаад дуудлага өгчээ.
Цагдаагийнхан өрөөнд орох үед тамирчин эр орныхоо дэргэд ухаангүй байдалтай олдсон бөгөөд ам болон хамраас нь шингэн зүйл гоожсон байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Шинжилгээгээр тамирчин эр хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс ухаан алдсан нь тогтоогдсон байна. Орон нутгийн хэвлэлүүд “Одом өнөөдрийг хүртэл ухаан ороогүй, комын байдалтай байгаа” гэж мэдээлжээ. Түүнийг Нью Йорк хотын нэгдүгээр эмнэлэгт эмчилж байна. Эмч нарын мэдээлснээр “Тамирчин эр хар тамхи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогдсон. Ухаан орохгүй байх магадлалтай. Сэрэх магадлал тун бага байна” гэжээ. Түүнийг экс эхнэр реалити шоуны од Кхоле Кардашиан асарч байгаа бөгөөд өчигдөр твиттертээ “Бурхан минь битгий. Одоо болно. Одомыг үлдээгээч. Би дахин уйлмааргүй байна” гэж жиргэсэн байна.
Мөрдлөгөөр тамирчны халаас болон машинаас нь хар тамхи олдсон байна. Энэхүү хэргээс өмнө Нью Йоркийн цагдаа нар тамирчинг хар тамхи худалдан авсан, хэрэглэсэн хэмээн буруутгаж, шалгаж байжээ.
Эх сурвалж: shuud.mn
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл ( 0 )