Шинзо Абэ тэнгисийн цэргийн парадад оролцлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 20

Японы парламент өнгөрсөн сард парламент аюулгүй байдлын шинэ хууль хэлэлцэж баталсантай холбогдуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийгөө хамгаалах хүчнийхэнд хандаж, улс орноо хамгаалах үйл хэрэгт илүү их үүрэгтэй оролцохыг уриаллаа. Тэрбээр өчигдөр Канагава мужийн Сагами буланд болсон Японы тэнгисийн цэргийн хүчний цэргийн парадад оролцохдоо энэ тухай мэдэгдлээ. Японы тэнгисийн цэргийн хүчин 3 жилд нэг удаа ийм парад хийдэг аж.

Энэ удаа цэргийн парадад өөрөө өөрийгөө хамгаалах хүчний байлдааны 30-аад хөлөг онгоц, шумбагч завь оролцсоноос гадна АНУ, Энэтхэг, Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц оролцжээ. Зөвхөн Японы эргэн тойронд гэлтгүй дэлхий дахинд байдал “ээдрээтэй” болж байгаа энэ цаг үед өөрөө өөрийгөө хамгаалах хүчин аливаа аюул заналд бэлэн байх ёстой, ямар ч тохиолдолд аль нэг улс орон аюул заналтай ганцаар тэмцэж чаддаггүйгээс үүдэж өөр улс орны хүчинтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх ёстой гэдгийг Ерөнхий сайд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top