Иракийн 8.6 сая гаруй иргэнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 22

Иракийн 8.6 сая гаруй оршин суугчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа бол зэвсэгт мөргөлдөөний улмаас тус улсын 3.2 сая орчим иргэн дотооддоо шилжин сууршигч болжээ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак мэдээлжээ.

“Иракт хүмүүнлэгийн байдал улам дордож байгаа тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдээлж байна. Тус улсын 8.6 сая гаруй иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна” гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр, дотооддоо шилжин суурьшсан 3.2 сая хүний 2.8 сая нь Анбар, Найнава болон Салех-эд-Дин муж руу дүрвэсэн байна.

Иракийн газар нутгийн томоохон хэсгийг хянаж байгаа “Лалын улс” бүлэглэлийн босогчид давшилт хийж эхэлсний дараа өнгөрсөн жил тус улсын байдал эрс хурцадсан юм. Зэвсэгт мөргөлдөөний шинэ үе шат Иракт хүмүүнлэгийн байдлыг улам дордоход хүргэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top