Даваа гаригт Саудын Арабын хунтайж Абдул Мохсен Бин Вэлид бин Абдул Азизыг таван хүний хамтаар их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэгт буруутган саатуулсан байна. Энэ талаар Телеграф мэдээлжээ.
Ливаны NNA агентлагийн мэдээлснээр, тус улсын Аюулгүй байдлын хүчин Саудын Арабын хунтайж Абдул Мохсен Бин Вэлид бин Абдул Азизыг хувийн онгоцоороо хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр Бейрутын нисэх онгоцны буудалд саатуулсан гэж "Эл-Манар" теле станц уламжилсан байна.
Хунтайжийн хувийн онгоцонд үзлэг хийж, ачаандаа их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж явсныг тогтоожээ. Хоёр тонн жинтэй, нийт 40 багц ачаа хураан авч, хунтайжийг туслахуудынх нь хамт саатуулсан байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ MEDEE.MN
Сэтгэгдэл ( 0 )