БНХАУ ирэх ТАВАН жилийн төлөвлөгөөгөө баталж, НЭГ хүүхдийн бодлогоо цуцаллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 30

Өнөөдөр Бээжин хотод дуусч байгаа Хятадын Коммунист Намын Төв Зөвлөлийн 18 дугаар бүгд хурлаар тус улсын 13 дугаар таван жилийн (2016-2020) нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа.

Уг хурал Даваа гарагаас эхлэн хуралдаж өнөөдөр дуусч байгаа юм.

Таван жилийн төлөвлөгөөнд дараах үндсэн зорилтууд тусгагдсан байна.

  • 2016-2020 онд улсын эдийн засгийн хөгжлийг дундаас дээд ангилалд шилжүүлэх зорилт тавилаа
  • Хятад улс хэрэглээнд суурилсан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ
  • Хятад улс 2010 оныхоо ДНБ болон хот, хөдөө орон нутаг дахь иргэдийнхээ орлогын хэмжээг 2020 онд хоёр дахин нэмэгдүүлнэ
  • Хятад улсын бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрнө

Одооо үйлчилж байгаа ганц хүүхдийн бодлогыг 1979 онд орон даяар хэрэгжүүлж эхэлсэн юм.

Гэвч хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа тул энэ бодлогыг цуцлах шаардлага гарч ирсэн байна.

Энэ бодлого анх хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш нийт 400 сая төрөлтийг хязгаарласан гэсэн тооцоо бий. Уг хуулийг зөрчсөн гэр бүлүүдэд торгууль тавих, ажлаас халах, хүчээр үр хөндөх зэрэг арга хэмжээ авдаг байсан юм.

Гэвч нийгмийн шаардлагаар Коммунист нам хоёр жилийн өмнөөс бодлогоо зөөлрүүлж хосуудын нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр дахь хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн байдаг.

Ийнхүү 2016 оноос Хятад орон даяар бүх гэр бүлд хоёр дахь хүүхэд төрүүлэх эрх нээгдэж байна

эх сурвалж: ikon.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ном(122.201.22.172) 2015 оны 10 сарын 30

Номын сан зарна 95705545 Хуучины дээр үеийн ховор хуучин ном сэтгүүл романууд зарна,

0  |  0
Top