Флорида муж улсын Форт-Лодердейл хотын онгоцны буудлаас Венесуэлийн Каракас хотыг чиглэн хөөрсөн “Dynamic Airways” компанийн “Boeing 767” онгоцонд гал гарсны улмаас 15 зорчигч гэмтэж, нэг хүн хүнд түлэгдсэн талаар CNN агентлаг орон нутгийн цагдаагийн төлөөлөлч Майк Жейхлесын мэдээлснээс иш татан уламжилжээ. Тус онгоцоор 101 хүн, нисэх багийнхны хамт зорчиж явсан байна.
Оол орон нутгийн цагаар пүрэв гаригийн 12:30 цагт гарчээ. Албаныхны мэдээлснээр, онгоцны зүүн хөдөлгүүрээс шатахуун алдагдаж, улмаар гал авалцсан байна. Гэмтсэн хүмүүсийн дотор нэг хүүхэд байсан бөгөөд эмнэлгийн тусламж авчээ.
Онгоцны буудлыг 2.5 цагийн хугацаанд хаасан бөгөөд албаныхны мэдэгдэж буйгаар осол болсон талбайг цэвэрлэхээс нааш нислэг үйлдэх боломжгүйд хүрчээ. Хөдөлгүүрт нь гал гарсан дээрх “Boeing 767” онгоц нь 1986 онд үйлдвэрлэгдсэн аж. АНУ-д ийм насжилттай долоон онгоц нислэг үйлдэж байгаа бололтой.
Сэтгэгдэл ( 0 )