Ослоор амиа алдагсдын тоо 21-д хүрэв

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 06

Пакистаны Лахор хотноо байрлах үйлдвэрийн барилга өчигдөр нурж, 16 хүн амиа алдсан билээ. Тэгвэл амиа алдагсдын тоо 21-д хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Одоог хүртэл аврах ажиллагаа үргэлжилж буйг Лахор хотын дарга мэдэгдсэн байна.

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Ослын үеэр тус үйлдвэрт 200 хүн байсан гэнэ.  Аврагчид 44 хүнийг аварч, 21 хүний цогцсыг гарган аваад байна. 100 гаруй хүн нурангид даруулсан учир тэднийг аврахад 70 гаруй аврагч болон орон нутгийн 200 гаруй иргэн оролцож эхэлжээ.

“Ослын дараа орилох хүмүүсийн дуу хаа сайгүй сонсогдож байсан. Нар жаргахад орилох чимээ багасч, нас гүм болсон” хэмээн 12 настай Патрух Пафел гэх  хүү “AFP” агентлаг ярьсан байна

Хотын дарга Аршад Зиа тус агентлагт “Аврагчид 24 цаг ажиллалаа. Амиа алдагсдын тоо хэд дахин нэмэгдэх эрсдэлтэй байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top