Дэлхийн бүх ургамал ногоог үр хэлбэрээр нь туйлд хадгалж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 11

Норвегийн Шпицбергений бүлэг арлууд дээр байрлах тун сонирхолтой байгууламж бол "Олон улсын үр хадгалах агуулах" юм. Маш том хүлэмж хэлбэрийн энэ байгууламжид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ургамлын үр хадгалагддаг байна. Хамгийн сүүлд тус төвд 5 байгууллагаас төрөл бүрийн ургамлын үрийг илгээсэн бөгөөд эдгээрийн генийг судалж улмаар урт хугацаанд хадгалахаар төлөвлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл "Олон улсын үр хадгалах агуулах" нь дэлхий дахинд ургаж ирсэн өвс ургамлын генийг хадгалан үлдэх чухал үүрэг бүхий байгууллага юм.

 Энэ агуулахыг хүн төрөлхтөний газар тариалан, мал аж ахуй гэх мэт амжиргааны эх үүсвэрт гамшиг, сүйрэл нүүрлэх үед давж гарах зориулалттайгаар барьсан байна. Уг агуулах нь ямар нэгэн урьдчилан тааварлашгүй, онцгой байдал үүсэхэд газар тариаланг сэргээж, хөл дээр нь босгох баталгаа болдог юм. Тус агуулахад энгийн иргэд нэвтрэх боломжгүй.  Цельсийн хасах 3 хэмийн хүйтэнтэй тус агуулахад ургамлын үр хэдэн зуун жилийн турш идэвхигүй байдалд хадгалагдах боломжтой. Агуулахын зарим хэсгийг хасах 18 хэмд хүртэл хөргөдөг юм. Агуулахын агаарын хэм, даралт, чийгшил гээд бүхий л зүйлсийг тодорхой түвшинд барьдаг. Ингэснээр үр тариа удаан хугацаанд асуудалгүй хадгалагддаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top