Төрийн албан хаагчдыг барьцаалж, мөнгө нэхсэн гэмт хэрэгтнүүдийг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 11

БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Цагдаагийн газар хуурамч Мөрдөн шалгах төвийг байгуулан өөрсдийгөө авлигын байцаагчид хэмээн нэрлэж, орон нутгийн төрийн албан хаагчийг гэр бүлийн хамт барьцаалж, их хэмжээний мөнгө нэхсэн гэмт хэрэгт холбогдсон гурван этгээдийг баривчилж, өөр нэгэн сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэн байна. 

Гурван жилийн өмнөөс БНХАУ-ын дарга Си Зиньпин авлигыг үндсээр нь устгах ажиллагааг эхлүүлснээс хойш өөрсдийгөө авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн албан хаагчид хэмээн нэрлэн, хүмүүсээс буруу аргаар олсон эд хөрөнгө, мөнгөө өг хэмээн сүрдүүлсэн хэрэг хэд хэдэн удаа гарсан байна.

Хамгийн сүүлийн тохиолдол гэвэл өнгөрсөн наймдугаар сард тус улсын зүүн хойд хэсгийн Хейлонжианг мужид дээрх дөрвөн сэжигтэн өөрсдийгөө Прокурорын газраас явж байна хэмээн нэгэн төрийн албан хаагчийн гэрт дайран орж, түүнийг эхнэрийн хамт толгойд нь уут углан барьцаалан авч явжээ. Барьцаалагдсан төрийн албан хаагч болох Жан Вей болон түүний эхнэрийг нэгэн барилгад авчран ханан дээрээ төрийн сүлдтэй байцаалтын өрөө гэх газар луу оруулсан байна. 

Жан Вэй, "Тэр дөрвөн этгээдийн хоёр нь надаас асуулт асууж, байцааж эхэлсэн ба улмаар намайг хууль зөрчсөн хэмээн хуурамч дүгнэлт гаргасан байсан. Асуусан асуултандаа хэдэн цагийн турш надаас хариулт авч чадаагүй тул тэд сандарч эхэлсэн. Эцэстээ тэд 200 мянган юань өгөхийг шаардаж, би нэхсэн мөнгийг нь би өсгөж 400 мянган юань өгье гэхэд, мөнгөө аваад ир гээд бид хоёрыг сулласан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн” гэжээ. 

Цагдаагийн газрын мөрдөн байцаалтаар тухайн барьцаалсан хүмүүсийг байлгасан байцаалтын өрөө гэх газрыг сэжигтнүүд маш их хөрөнгө гаргаж тохижуулсан байжээ. Төрийн албан хаагчдийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрийн албан хаагчийг сүрдүүлсэн энэ хэрэг тус улсад ихээхэн шуугиан тариад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top