Парисын халдлагыг зохион байгуулагчдын нэг нь Францын иргэн байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 16

Баасан гарагт Парис хотноо амиа золиослон халдлага үйлдсэн 7 хүний нэг нь Францын иргэн Омар Исмайл Мустефай байжээ.Алжир гаралтай Омар нь 29 настай бөгөөд цагдаагийн байгууллагын бүртгэлд орсон нэгэн ажээ.Өнөө өглөө түүний ойр дотны 6 хүнийг баривчлан саатуулаад байна.Энэ зуурт Францын цагдаа нар халдлага гарсан 2 рестораны ойролцоогоос хар өнгөтэй машины суудал олсноо мэдэгдлээ.

Франц улс 3 хоногийн үндэсний гашуудал зарлаад байна.Халдлагын улмаас хохирогсод болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан тусгай үйлчилгээг Парисын эх дагины сүмийн гаднах талбайд зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top