ISIS буюу Исламын улс бүлэглэл өчигдөр /XI.16/ шинэ дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд цацлаа. Хэт даврагчид бичлэгийн эхэнд Парис хотод болсон террорист халдлагын тухай дурьдаад дараагийн удаа АНУ-ын нийслэл Вашингтон хотод халдлага зохион байгуулна гэж мэдэгдсэн байна.
Мөн Исламын улс бүлэглэл урьдынхаасаа илүү хүчтэй болсон учир зогсоож чадахгүй хэмээн мэдэгдэлдээ дурьджээ.
Дээрх дүрс бичлэгтэй холбоотойгоор Вашингтон хотын Цагдаагийн газрын дарга Кэти Ланиер “Бид хотын болон орон нутгийн цагдаагийн газар, Холбооны хууль сахиулах албан. Аюулгүй байдлын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Холбооны түншүүдтэй хамтран дүрс бичлэгийг үргэлжлүүлэн шалгах болно” гэж мэдэгдсэн юм.
Мөн одоогоор АНУ-ын нутаг дэвсгэрт террорист халдлага зохион байгуулахыг завдаж байгаа талаар баттай мэдээлэл олдоогүй байна гэж албаны хүмүүс мэдээлж байна.
АНУ өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Сири дахь Исламын Улс бүлэглэлийн байршилд агаараас цохилт өгч эхэлсэн билээ. Нью-Йорк Таймсын мэдээлснээр АНУ нийт 2600 байршилд цохилт өгөөд байгаа аж.
эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл ( 1 )
ISIS bol amerik israel saudiin arab bolon NATO giin ornyydiin vvsgen baigyylj ibeen tetgedeg hulsnii alyyrchid. amerik izrael 2 bol delhiig syiryylj bgaa ylsyyd