Нигери улсын Иола хотод өнөөдөр алан хядагчид бөмбөг дэлбэлж 32 хүн нас барж, 80 гаруй хүн шархдаад байна. Аль Жазира агентлагийн мэдээлснээр гэмт этгээдүүд тус хотын хүнсний ногоо, жимс жимсгэнэ зардаг зах дээр халдлагаа үйлджээ.
Одоогоор гэмт этгээдүүдийг Боко Харам бүлэглэлийнхэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Учир нь тэд өмнө нь Нигерид хэд хэдэн удаагийн террорист ажиллагаагаар олон зуун хүний аминд хүрч байсан билээ.
Иола хот энэ жил хоёр дахь удаагаа бөмбөгдөлтөд өртөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )